menu.tuvshin.dev
QR код ашиглаж захиалга өгөх рестораны систем.
Олон жижиг дунд ресторан, кафе хэвлэмэл цэс ашиглаж, үйлчлүүлэгчтэй ярилцаж байж захиалга өгдөг. Энэ нь ачаалал ихтэй үед удаашрал үүсгэдэг бөгөөд цэс шинэчлэхийн тулд шинээр хэвлүүлэх шаардлага гардаг.
- →Үйлчлүүлэгч QR код уншуулж захиалга өгнө. Апп татах, бүртгэл үүсгэх, эсвэл тусгай төхөөрөмж ашиглах шаардлагагүй.
- →Ширээ бүр өөрийн гэсэн QR код авна. Тиймээс өгсөн захиалга ширээний дугаартайгаа холбогдож ирнэ.
- →Бизнесүүд өөрсдийн ангилал, бараа, зураг, төрөл, ширээ, QR кодыг админ вебсайтаар удирдах боломжтой.
- →Ирсэн захиалгыг tuvshin chat аппаар эздэд шууд мэдэгдэнэ.
Хамгийн чухал хэсэг нь үйлчлүүлэгчийн захиалга өгөх хэсгийг хялбар байлгахад оршино. Үйлчлүүлэгч апп татах, бүртгэл үүсгэх, шинэ систем сурах ёсгүй. Тиймээс QR код уншуулаад, бараа сонгоод, захиалга өгөх урсгалыг ойлгоход амар байлгах шаардлагатай.
Бизнесийн тал нь харин цэсийг хангалттай сайн удирдах боломжтой боловч ашиглахад амар байх шаардлагатай гэж үзнэ. Захиалгыг tuvshin chat апптай холбосноор захиалгыг шууд мэдэх боломжийг олгох юм.
Ирээдүйд онлайн төлбөр эсвэл POS системтэй холбох байдлаар хөгжүүлэх чиглэлтэй байж болох юм .