hub.tuvshin.dev
Ажилтны цаг бүртгэл болон дотоод мэдээлэл авах мобайл апп. Хуваарь оруулах, биелэлт хянах, мэдээлэл түгээх админ веб системийн хамт.
Монголын ихэнх байгууллага цаг бүртгэлийг цаасан дээр эсвэл дундын хүснэгтэй файл дээр бүртгэх хандлагатай байдаг. Чөлөөний хүсэлтийг чатаар эсвэл дуудлагааар хөөцөлддөг бөгөөд байгууллагын имэйл байхгүй ажилтанд мэдээлэл хүргэхэд хүндрэлтэй байдаг. Мөн технологи бага ашигладаг ажилчдыг байгууллагын апп ашиглуулалж эхлхэд хэцүү байдаг.
- →GPS дээр тулгуурласан цаг бүртгүүлэх үйл ажиллагаа. Байршлыг цаг бүртгүүлэхэд ямар нэгэн нэмэлт терминал төхөөрөмж шаардахгүйгээр утасны GPS ашиглан баталгаажуулна
- →Чөлөөний хүсэлтийг удирдах ажилтанд шууд мэдэгддэг. Зөвшөөрсөн, цуцалсан тохиолдолд мөн адил хүсэлт гаргасан ажилтанд мэдэгддэг
- →Хүний нөөцийн ажилтан богино код үүсгээд ажилтанд мэдэгдэж ажилтныг системд нэвтрүүлнэ. Имэйл, нууц үг шаардахгүй ажитланд амар байдлаар шийдсэн
- →Цаг нөхөж бүртгүүлэх, чөлөөний хүсэлт, байгууллагын мэдэгдлийг ажилтанд шууд гар утсаар дамжуулан хүргэдэг
- →Хүний нөөцийн ажилтан цагийн хуваарь оруулна. Цагийн хуваарийн дагуу биелэлтийг автоматаар бодож гаргана
- →Нийтийн API гаргаж өгсөн болохоор байгууллага өөрийн системтэй(erp, payroll) холбох боломжтой
Код үүсгэж ажилтныг нэвтрүүлэх нь хамгийн чухал UX шийдвэр байсан юм. Апп нэвтрүүлэхэд ажилтан бүртгэл үүсгэж нэвтрэх нь хамгийн том саад болдог болохоор энэ шийдлийг сонгосон юм. Нэмэлтээр нийтийн API-г анхнаасаа гаргаж өгсөн нь интеграцийг нээлттэй болгож байгаа юм. Ингэснээр API ашиглаж ажилтанд мэдэгдэл илгээх, цагийн мэдээллийг татах, эсвэл бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх зэрэгт ашиглах боломжтой болсон.
Ирээдүйд дараах хөгжүүлэлтийг төлөвлөж байгаа юм: Хөдөлмөрийн хуулийн нийцлийн анхааруулга (Илүү цагаар ажиллах, амралтын анхааруулга), дижиталаар гэрээ болон журам дээр гарын үсэг зурж зөвшөөрөл олгох, тойрох хуудас, сургалт болон сертификатын хугацаа хэзээ дуусах болон сануулга.