~tuvshin.dev/works/hrcore← буцах
tuvshin@dev:~/works$ cat ./hrcore.md
// HR · Workforce assessment

hrcore.mn

Хүний нөөцийн менежментийг дэмжих сэтгэл зүйн тестийн платформ.

YEAR
2025
STACK
Next.js · Chart.js
TAGS
#hr #saas #web
// 01PROBLEM

Байгууллагууд хүн ажилд авах эсвэл төслийн баг үүсгэхдээ өөрсдийн баримжаа эсвэл ярилцлагаар шийддэг. Багт шинэ гишүүн нэмэгдэхээр, менежерүүд тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах, ямар үүрэг гүйцэтгүүлэх, бүүр цаашлаад багт байх ёстой үгүйг нь ойлгох аргачлалгүй байх нь нийтлэг асуудал юм.

// 02SOLUTION
  • Ажилчид судалгаагаар боловсруулсан тест бөглөнө. Тестийн үр дүн нь албан байгууллагад зориулсан фреймворк дээр боловсруулагдаж бэлтгэгдэнэ.
  • Ажилтны профайл нь тэдний давуу болон сул талуудыг илэрхийлсэн тоон утгаар илэрхийлэгдэнэ. Энэ тоон утгаас мөн тэдний арга барилыг харах боломжтой.
  • Ажилчдын профайлыг ашиглан баг бүрдүүлж багт тохирох үгүй байдал, багийн сул, давуу талын анализ хийх боломжтой.
  • Платформ дээр олон төрлийн мэдээлэл бар, радар байдлаар дүрслэх боломжтой. Мөн эдгээр дүрслэл нь аль нэг утга дээр дарахад динамикаар шинэчлэгддэг.
  • Үр дүн боловсруулах фреймворкийг шинэчлэх админ ажиллах хэсэгтэй.
// 03REFLECTION

Байгууллагын бүтэц буюу албан тушаалын шатлалыг уян хатан байдлаар угсрах хэсэг нь хэд хэдэн удаагийн сайжруулалт, дахин боловсруулалт хийх шаардлагатай болсон.

Динамик графикууд нь өөр нэг хүнд асуудал байсан. Менежер өөр төрлийн хэмжүүр эсвэл өнцөг сонгоход хуудсан дээрх бүх графикууд хоорондоо уялдаатайгаар шинэчлэгдэх ёстой бөгөөд энэ нь хэрэглэгчид огцом, эвгүй мэдрэмж төрүүлэхгүй байх шаардлагатай байсан. Гол сорилт нь шилжилтүүдийг шууд мэт болгож, өгөгдлийн харьцуулалтыг зөвхөн техникийн хувьд үнэн зөв бус, хүнд ойлгоход амар байлгах явдал байв.

← буцах$ төсөл эхлүүлэх →