~tuvshin.dev/works/ger← буцах
tuvshin@dev:~/works$ cat ./ger.md
// Discovery · Travel & mapping

ger.tuvshin.dev

Монголын байгаль, аяллын цэгүүд болон ойролцоох бизнесүүдийг нэг дор харуулах discovery платформ.

YEAR
2020
STACK
Next.js · Postgres · Django · Leaflet
TAGS
#travel #mapping #cms #directory #web
// 01PROBLEM

Монголд аяллын цэгүүдийн мэдээлэл ихэвчлэн тарамдсан, хуучирсан эсвэл зураг, байршил, очих нөхцөл, ойролцоох үйлчилгээний холбоосгүй байдаг. Аялагчид нэг газрыг сонирхоод тухайн цэгийн челлэнж, яаж хүрэх, ойролцоо буудал, хоол, түрээс, хөтөч байгаа эсэхийг тус тусад нь хайх шаардлагатай болдог. Нөгөө талдаа жижиг аялалтай холбоотой бизнесүүд өөрсдийгөө яг зөв байршилтай нь, зөв аяллын цэгүүдтэй холбож харуулах энгийн системгүй байсан.

// 02SOLUTION
  • Аяллын байршлууд, тэдэнтэй холбоотой бизнесүүдийг хамт харуулдаг газрын зураг бүхий харагдац
  • Аяллын цэг бүрт нэр, тайлбар, челлэнж, category, хүрэх нөхцөл, зураг, ойролцоох бизнесийн мэдээллийг нэгтгэсэн дэлгэрэнгүй мэдээлэл.
  • Хэрэглэгчид шинэ байршил, зураг, нийтлэл илгээж болно. Админы зөвшөөрлөөр орно.
  • Бизнес эрхлэгчид өөрийн листинг-ээ бүртгүүлж, map дээр цэгээ тавьж, ойролцоох аяллын байршлуудтай холбож админаар батлуулах боломжтой.
// 03REFLECTION

Эхэндээ баталсан байршил болон бусдын илгээсэн байршил тусдаа загвараар бодож байсан ч цаашид энэ нь админ болон өгөгдлийн урсгалыг төвөгтэй болгож байв. Тиймээс status-оор удирддаг нэг canonical location model руу нэгтгэх нь илүү цэвэр болсон. Мөн системийн үнэ цэнэ нь зөвхөн аяллын байршил харуулахад биш, тэр байршлын эргэн тойрон дахь жижиг бизнесүүдийг контексттэй нь гаргаж өгч байгаад оршиж байна.

2020 онд хийж байсан системээсээ эх авч 2026 онд хөгжүүлэлт хийсэн болно.

← буцах$ төсөл эхлүүлэх →