Онлайн худалдааны веб систем
Бараа бүртгэл, түгээлт, төлбөр, ebarimt - Онлайн худалдааны цогц шийдэл.
Цахим худалдааны төслүүд бараг бүгд ижил үндсэн хэсгүүд шаарддаг: худалдан авагчийн харах хэсэг буюу storefront, удирдлагын admin panel, захиалгын удирдлага, төлбөрийн систем, хүргэлтийн ажилтны хэрэгслүүд, мөн санхүүгийн бүртгэлийн давхарга. Үйлчлүүлэгч бүрт энэ бүхнийг шинээр хөгжүүлэх нь удаан бөгөөд өндөр өртөгтэй байдаг. Тиймээс зорилго нь өөр өөр бизнесүүдэд хурдан тохируулан ашиглаж болох бүтэцтэй суурь систем бий болгох байсан.
- →Storefront, admin, санхүүгийн систем бүгд нэг өгөгдлийн сан, нэг нэгдсэн мэдээллийн эх сурвалжийг ашигладаг буюу нэгдсэн төв backend архитектуртай.
- →операторууд storefront-ийн нүүр хуудсыг визуал байдлаар зохион байгуулж, бүтээгдэхүүний ангиллуудыг удирдан, захиалгын процессийг өөрсдийн хүргэлт, гүйцэтгэлийн процесст тааруулан тохируулах боломжтой.
- →Төлбөрийн боловсруулалт болон санхүүгийн бүртгэлийг үндсэн захиалгын урсгалаас тусад нь ажиллуулдаг тул үйлчлүүлэгч бүрийн өөр өөр төлбөрийн бүтэц, тохиргоонд уян хатан нийцүүлэх боломжтой санхүүгийн модуль.
- →Хүргэлтийн ажилтнуудад зориулсан staff вебсайттай буюу өөрт хуваарилагдсан захиалгуудыг харах, хүргэлтийн төлөв шинэчлэх боломжтой.
- →Storefront нь тусдаа өөрийн кодын сантай ингэснээр backend эсвэл admin системд өөрчлөлт хийхгүйгээр үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээнд тааруулан дизайн, өнгө төрх болон функцуудыг өөрчлөн тохируулах боломжтой.
- →Ebarimt болон POSAPI 3.0 интеграц хийж, татварын баримтыг автоматаар үүсгэх боломжтой болгосон.
- →Хэрэглэгчийн аккаунт, админ хэрэглэгчид болон хүргэлтийн ажилтнуудыг хамарсан auth системтэй бөгөөд role бүрт тохирсон хандах эрхийг зөв хуваарилсан.
Үүнийг нэг удаагийн тусгай төсөл биш, харин boilerplate систем байдлаар хөгжүүлсэн нь эхнээсээ илүү зөв архитектурын шийдвэрүүд гаргахад тусалсан юм. Storefront болон backend-ийг салгасан архитектурын ачаар үйлчлүүлэгч бүр огт өөр харагдах дизайнтай дэлгүүртэй байж болох ч цаана ажиллах захиалга, төлбөр, санхүүгийн логикт давхар өөрчлөлт хийх шаардлагагүй болсон.
Санхүүгийн модулыг захиалгын системээс тусад нь салгаж хөгжүүлсэн нь зориудын архитектурын шийдвэр байсан. Учир нь төлбөрийн процесс нь үйлчлүүлэгч бүр дээр ихээхэн ялгаатай байдаг. Жишээгээр банкны шилжүүлэг, QPay, хүргэлт дээрх бэлэн төлбөр, нэхэмжлэл зэрэг. Санхүүгийн хэсгийг тусад нь байлгаснаар эдгээр ялгаанууд үндсэн захиалгын урсгал руу нөлөөлж, системийг хэт төвөгтэй болгохоос сэргийлсэн.