~tuvshin.dev/works/box← буцах
tuvshin@dev:~/works$ cat ./box.md
// Ordering

box.tuvshin.dev

Жижиг, дунд бизнест зориулсан захиалгын систем.

YEAR
2026
STACK
Next.js · Postgres · Django · Redis
TAGS
#saas #multi-tenant #web #realtime
// 01PROBLEM

Ресторан, гэрээсээ бялуу эсвэл хоол үйлдвэрлэгч, гар урлал хийдэг хүмүүс амар, шулуун байдлаар захиалга авж биелүүлэх шаардлага тулгардаг. Бага хэмжээний каталог буюу барааны жагсаалттай энэхүү бизнесүүүдэд онлайн худалдааны систем тохирдоггүй. Нэмэлтээр өөрийн гэсэн систем хөгжүүлэхэд мөнгө, цаг, технологийн нөөц хүрэлцдэггүй

// 02SOLUTION
  • Хуваалцсан дэд бүтэцтэй платформ: бизнес бүр өөрийн гэсэн ажлын орчин, меню, захиалгын түүхтэй.
  • Захиалга өгж буй үйлчлүүлэгчид харагдах нээж эсвэл хааж болох өөрийн гэсэн хуудас
  • Шууд орж ирж буй захиалга харах боломжто гал тогоо/захиалга биелүүлэх дашбоард. Мөн үүнийг хуваалцсан хаягаар дамжуулан нэвтрэх шаардлагагүйгээр харах боломжтой болгож болно
  • Бага тооны SKU-тай үйл ажиллагаанд зориулсан: Ресторан, гар урлаач, гэрийн гал тогоо буюу бүрэн онлайн худалдааны вебсайт ашиглах шаардлагагүй
  • Платформыг хөнгөн байлгахын тулд онлайн төлбөрийн систем холбоогүй. Үйлчлүүлэгчид захиалгын төлбөрөө бизнес эрхлэгчид шууд төлнө
// 03REFLECTION

Хуваалцсан дэд бүтэцтэй системд төлбөрийн систем холбох нь мерчантын данс, татварын тайлан, ebarimt-ийг хэрэглэгч бүрийн өмнөөс боловсруулах шаардлагатай болдог. Энэ нь одоогийн шийдэлд их хэмжээний нөөц шаардах учраас тохиромжгүй гэж үзэж байна. Харин төлбөрийн шийдэл шийдсэн системтэй болох хүсэлтэй бизнесүүд өөрийн гэсэн системийн хөгжүүлэлт хийлгэж болох юм. Тиймээс box систем нь захиалгын урсгалд анхаарал хандуулав.

← буцах$ төсөл эхлүүлэх →