~tuvshin.dev/works/book← буцах
tuvshin@dev:~/works$ cat ./book.md
// Booking · Appointment system

book.tuvshin.dev

Жижиг, дунд бизнест зориулсан цаг захиалгын систем.

YEAR
2026
STACK
Next.js · Postgres · Django · Redis
TAGS
#saas #multi-tenant #web #calendar
// 01PROBLEM

Гоо сайхны салон, эмч, дасгалжуулагч, зөвлөх болон бусад үйлчилгээ эрхлэгчид цаг захиалгыг утсаар эсвэл мессежээр авдаг. Давхар захиалга, мартагдсан цаг, ажлын хуваарийн эмх замбараагүй байдал зэрэг асуудал гардаг. Өөрийн гэсэн систем хийлгэхэд мөнгө, цаг, технологийн нөөц хүрэлцдэггүй.

// 02SOLUTION
  • Хуваалцсан дэд бүтэцтэй платформ: бизнес бүр өөрийн гэсэн ажлын орчин, ажилтан, цагийн хуваарьтай.
  • Үйлчлүүлэгчид харагдах нийтийн захиалгын хуудас — нэвтрэх шаардлагагүй, холбоос хуваалцахад хангалттай.
  • Администраторт зориулсан календарь дашбоард: ирж буй захиалга, хүлээгдэж буй батлах хүсэлт, давхар захиалгын зөрчлийг нэг дороос харж шийдвэрлэнэ.
  • Ажилтан бүрийн цагийн хуваарийг тохируулах — өдөр, цаг, үргэлжлэх хугацаа, нэг цагт хэдэн захиалга авах зэргийг тохируулна.
  • Платформыг хөнгөн байлгахын тулд онлайн төлбөрийн систем холбоогүй. Үйлчлүүлэгчид захиалгын төлбөрөө бизнес эрхлэгчид шууд төлнө.
// 03REFLECTION

Хамгийн их цаг анхаарал хандуулсан хэсэг нь UI биш, захиалгын логик байлаа. Давхар захиалга, хүчингүй болсон цаг, ажилтны хуваарийн зөрчлийг зөв зохицуулах гээд энгийн боловч хэд хэдэн edge case шийдвэрлэх шаардлагатай байв.

← буцах$ төсөл эхлүүлэх →